A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 11

Төрийн ордон, Улаанбаатар хот

 YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2013 ОНЫ

06 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "5.Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.", мөн хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "7.Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ." гэсэн заалтыг зөрчсөн байна." гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД