- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ СПОРТЫН Y ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 13
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ СПОРТЫН Y ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5, 16.1, 20.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Үндэсний спортын Y их наадмыг 2014 оны III улиралд багтаан орон даяар зохион байгуулсугай.
2. Их наадмыг зохион байгуулахад шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3. Үндэсний спортын Y их наадмыг зохион байгуулсан тухай дүнг 2014 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
