A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 14

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20.5 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шүүхийн шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн, гаалийн байгууллагад хураагдсан түүх, соёлын дурсгалт зүйлийг соёлын өвийн сан хөмрөгт шилжүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Гаалийн ерөнхий газар (О.Ганбат), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (Д.Ядамдорж)-т тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ