A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 382-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 398 хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2014 оны 382-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын "Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" 2012 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтын "ж" хэсэгт "2. Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газар" гэж нэмсүгэй.

2. Засгийн газрын "Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" 2012 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтын "ж" хэсгийн "2, 3, 4" гэсэн дугаарлалтыг "3, 4, 5" гэж өөрчилсүгэй.

3. Засгийн газрын "Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" 2012 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтын "ж" хэсгийн "3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын "шинжлэх ухааны хэлтэстэй"" гэснийг хүчингүй болгосугай.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 63 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-т оруулах өөрчлөлтийг хавсралт ёсоор баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ