A

A

A

Бүлэг: 1979

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2008 оны 676 дугаар тушаалд/

2013 оны 4 дүгээр

сарын 19-ний өдөр Дугаар А/77 Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 134 дүгээр тогтоолын 3 дугаар заалтыг хэрэгжүүлэх, мөн хилийн чанадад засвар хийлгээд татваргүй буцаан оруулах барааны асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гаалийн тухай хуулийн 79.7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын I дүгээр хавсралтаар батлагдсан "Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 2.3 дахь заалтын 6 дугаар хүснэгтэд дараах нэмэлт оруулсугай.

Монгол Улсын Олон улсын гэрээний дагуу Монгол-ОХУ-ын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хэрэгцээнд зориулан гаалийн болон нэмэгдсэн өртгийн /бусад/ татвараас чөлөөлж оруулах

419

Шаардахгүй

2. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 2.3 дахь хүснэгтэд дараах нэмэлт оруулсугай.

3. Дээрх тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах горим хэрэгжүүлэх журам"-ын 3 дугаар хүснэгтэд дараах нэмэлт оруулсугай.

4. Энэ тушаалаар орсон өөрчлөлтийг САIS програмд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Д.Баатарбал/-д даалгасугай.

5. Энэ тушаалыг 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.