A

A

A

Бүлэг: 1979

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2008 оны 678 дугаар тушаалд/

2013 оны 12 дугаар сарын 06

Дугаар А/250

Улаанбаатар хот

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 79.7 дахь хэсэг, 271.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 678 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Гаалийн баталгаат агуулахын горим хэрэгжүүлэх журам"-ын 2.3 дахь заалтын хүснэгтэд дараахь нэмэлт оруулсугай.

8

Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас гаалийн баталгаат агуулахад оруулах

709

720

2. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 678 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын горим хэрэгжүүлэх журам"-ын 2.4 дэх заалтын хүснэгтэд дараахь нэмэлт оруулсугай.

3. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах горим хэрэгжүүлэх журам"-д дараахь нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсугай.

"2.2 дахь заалтын хүснэгтэд:

- 4.12. Монголын бараа болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бараанд горимын "641" кодоор бүрдүүлэлт хийхдээ өмнөх гаалийн мэдүүлэг шаардахгүй." гэсэн заалт нэмсүгэй.

4. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горим хэрэгжүүлэх журам"-д дараахь нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсугай.

- "2.3 дахь заалтын хүснэгтэд:

- 4.7. Чөлөөт бүсэд боловсруулалт хийсэн барааны материал, орцын норм хэмжээ, зарцуулалтын тооцоог гаалийн бүрдүүлэлт хийхээс өмнө бэлэн болгосон байна." гэсэн заалт нэмсүгэй.

5. Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 19-ний А/77 тоот тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.

6. Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д.Гантуг/, Мэдээллийн технологийн төв /Б.Баясгалан/-д даалгасугай.

ДАРГА О.ГАНБАТ