A

A

A

Бүлэг: 1979

/ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/434 дүгээр захирамжаар хүчингүй болсон/

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2010 оны 4 дүгээр

сарын 13-ны өдөр Дугаар А-135 Мөрөн

ХАЛААЛТЫН ХУГАЦААГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт, "Хөвсгөл Дулаан" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Мөрөн сумын улирлын халаалтын хугацааг өмнөх оны 9 дүгээр сарын 15-наас дараа оны 5 дугаар сарын 15 хүртэл хугацаагаар тогтоосугай.

2. Халаалтын үйл ажиллагааны тогтоогдсон хугацаанд Мөрөн сумын төсвийн байгууллагууд болон аж ахуйн нэгж, орон сууцны айл өрхийг стандартад заасан хэвийн хэмжээний дулааны эрчим хүчээр хангаж ажиллахыг "Хөвсгөл Дулаан" ХХК-ийн захирал /А.Дандар/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Л.ЦЭРЭНЖАВ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар А/434

Мөрөн

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 68 дугаар зүйлийн 68.2 дах заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

1.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах, устгах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, санхүүжүүлэх харилцааг зохицуулсан аймгийн Засаг даргын 2008 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн "Журам гэрээний загвар батлах" тухай 105 дугаар захирамж, ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангахад дагаж мөрдөх харилцааг зохицуулсан 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн "Нийтээр дагаж мөрдөх журам батлах" тухай А/76 дугаар захирамж, Мөрөн сумын хэмжээнд нэгдсэн халаалтын үргэлжлэх хугацааг тогтоосон 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн "Халаалтын хугацааг тогтоох" тухай А/135 дугаар захирамжуудад тухайн үед хууль зүйн үндэслэл болж байсан Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, Ариун цэврийн тухай хууль бүхэлдээ, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт хүчингүй болсонтой холбогдуулан дээрхи захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

2.Захирамжийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, сумдын Засаг дарга, холбогдох байгууллагуудын дарга нарт мэдэгдэхийг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г. Гандэлгэрт үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганболд, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Ган-Очир нарт даалгасугай.

ДАРГА Л.ГАНБОЛД