A

A

A

Бүлэг: 1979

АРВАЙХЭЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2013 оны 3 дугаар

Дугаар а/46

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮД БОЛОН

ЗАХЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ,

АМРАХ ӨДРИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 1.6 "ж", "Хот, тосгоны эрх зүйн тухай" хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахьзаалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Арвайхээр сумын төв зах дээр худалдаа үйлчилгээ явуулж буй иргэд, бизнес эрхлэгч нараас авсан судалгааны дүнг харгалзан төв захыг 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 7 хоног бүрийн "Бямба" гаригт амрааж, бусад өдрүүдэд ажиллах цагийн хуваарийг өвлийн улиралд /10 дугаар сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 1-ны өдөр хүртэл/ 0900-1800 цаг, зуны улиралд /4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл/ 0900-2000 цагийн хооронд ажиллахааар тус тус тогтоосугай.

2.Захирамжийг өөрийн аймагт төдийгүй зэргэлдээх аймгийн иргэдэд сурталчилах ажлыг зохион байгуулж ажиллахыг Мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч (С.Мягмарсүрэн ), Хэвлэл Мэдээлэл, сүлжээний ажилтан (Ц.Лүндээжанцан) нарт даалгасугай.

3.Арвайхээр сумын "А" бүсд авто машин, мотоцикль болон техникийн сэлбэгийн худалдаа засвар үйлчилгээ явуулах, худалдан борлуулахыг хориглосугай./ /Арвайхээр сумын Засаг даргын 2013 оны 5 сарын 23-ны өдрийн а/100 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон/

4.Арвайхээр сумын төв бараан болон хүнсний захын хил хязгаар, нутаг дэвсгэрийг хавсралт зургаар баталсугай.

5.Арвайхээр сумын төв захын нутаг дэвсгэрт хамааралтай аж ахуй нэгж, нийт худалдаа үйлчилгээ эрхлэгчид 7 хоног бүрийн "Бямба" гаригт амрахыг үүрэг болгосугай.

6.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын БОХУБайцаагч (Л.Ганзориг), МЭХХХяналтын улсын байцаагч (С.Мягмарсүрэн ), МАХЦЧХяналтын улсын байцаагч (Д.Янжинлхам), Хотын захирагчийн албаны ерөнхий менежер (Д.Сосорбурам), ОНБайцаагч (Р.Лхагвасүрэн, М.Энхбаяр), Хэсгийн төлөөлөгч (Э.Пүрэвбаатар), худалдаа үйлчилгээний төвийн эзэд, захирал, эрхлэгчид нийт худалдаа эрхлэгч иргэдэд тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА А.ИШДОРЖ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар А/76

Арвайхээр сум

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮД БОЛОН ЗАХЫН АМРАХ ӨДРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.6, 46 дугаар зүйлийн 46.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хүнс барааны төв захад худалдаа үйлчилгээ явуулж буй иргэд, бизнес эрхлэгчдээс авсан судалгаа, тэдгээртэй хийсэн хэлэлцүүлгийн үр дүнг харгалзан төв захыг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн "Бямба" гарагт амрахаар тогтоосугай.

2.Захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн (Б.Уянгаа), иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахыг хэвлэл мэдээллийн ажилтан (М.Болорцэцэг) нарт тус тус даалгасугай.

3.Захирамжийн хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хотын Захирагчийн албаны ерөнхий менежер (Б.Золбоо)-д үүрэг болгосугай.

4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Арвайхээр сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/46 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Б.ГАНБАТ