A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2010 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 135

ДАЙЧИЛГААНЫ ҮЕИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Дайчилгааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дайчилгааны үед зарлан мэдээлэл явуулах журмыг хавсралтаар баталсугай.

2. Журамд заагдсан үүрэг, даалгаврыг хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга, холбогдох агентлаг, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

3. Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж, ажиллахыг Төрийн захиргаа удирдлагын хэлтэс /Л.Батнасан/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Э. ЦАСЧИХЭР

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар А/557

Улаангом

ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Засгийн газрын 2019 оны 462 дугаар тогтоолоор Дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журмыг баталж хэрэгжүүлсэнтэй холбоотой Увс аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн А/135 дугаар захирамжаар баталсан Дайчилгааны үеийн зарлан мэдээллийн журам эрх зүйн зохицуулалтгүй болсон тул хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болсон захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Э.Наранмандах)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Ч.ЧИМЭД

/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан/