- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2014 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 27
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын 2009 оны
87 дугаар тогтоолын хавсралтад
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм"-ийн "Гурав"-ын 3.3 дахь заалтын "агентлагт" гэсний өмнө "Шүүхийн ерөнхий зөвлөл", "Үндэсний статистикийн хороо" гэж нэмсүгэй.
2.Уг дүрмийн "Гурав"-ын 3.7.2 дахь заалтын "Шүүхийн ерөнхий зөвлөл," гэснийг, "Санхүүгийн зохицуулах" гэсний дараах "хороо, Үндэсний статистикийн" гэснийг, "Үндэсний аудитын газар" гэсний дараах ",Үндэсний статистикийн хорооны" гэснийг тус тус хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
