- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2014 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 25
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тусгай хяналтын дэд хорооны
бүрэлдэхүүнд өөрчлөлт
оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.
2.Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүү, Дамдингийн Дэмбэрэл нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр баталсугай.
3.Энэ тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
