A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 8

Улаанбаатар хот

БООМТЫН ХӨГЖЛИЙН ЗАГВАР БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ДАВТАН ХЭРЭГЛЭХ ЗУРГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Боомтын хөгжлийн загвар"-ыг 1 дүгээр хавсралт ёсоор, "Боомтын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих барилга, байгууламжийн давтан хэрэглэх зургийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. "Боомтын хөгжлийн загвар"-ыг хилийн боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр боловсруулахад баримталж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгасугай.

3. Боомтын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих барилга, байгууламжийн давтан хэрэглэх зураг төслийг боловсруулах зургийн даалгаврыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан боловсруулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгасугай.

4. Давтан хэрэглэх зураг төсөл боловсруулах зардлыг 2014 оны Улсын төсвийн тодотголд тусгаж, 4 дүгээр улиралд багтаан боловсруулж дуусган, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД Н.БАТБАЯР