- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХАРАА ХЯНАЛТГҮЙ ХҮҮХДИЙГ ТҮР СААТУУЛАХ ТУХАЙ Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 5-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1994 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
ХАРАА ХЯНАЛТГҮЙ ХҮҮХДИЙГ ТҮР СААТУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хараа хяналтгүйгээс амь нас, эрүүл мэнд нь хохирч болзошгүй 16 хүртэлх насны, хаяг, эцэг эх, харгалзан дэмжигч нь тодорхойгүй хүүхдийг цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан 7 хоног хүртэл хугацаагаар түр саатуулж болно.
/Энэ зүйлд 1996 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд хараа хяналтгүй хүүхдийг хүүхдийн буюу харгалзан дэмжих байгууллагад шилжүүлж болно.
3 дугаар зүйл.Түр саатуулах байр нь хяналт хамгаалалттай, тусгайлан тогтоосон дэглэм, шаардлага хангасан байна.
4 дүгээр зүйл.Түр саатуулах байрны дэглэм, журмыг Засгийн газар тогтооно.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
