A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 28

Улаанбаатар хот

ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ 2014 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дүнжингарав-2014" Төвийн бүсийн хурдан морины хаврын уралдааныг 2014 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Хүй долоон худгийн Цагаан хөтөлд, хурдан морины бүсийн хаврын уралдааныг 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Хангайн бүсийг Өвөрхангай аймагт, Говийн бүсийг Өмнөговь аймагт, /ЗГ-ын 2014-2-14-ний 39-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ хурдан морины бүсийн зуны уралдааныг 2014 оны 7 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Баруун бүсийг Ховд аймагт, Хангайн бүсийг Хөвсгөл аймагт, Төвийн бүсийг Дундговь аймагт, Зүүн бүсийг Дорнод аймагт, Говийн бүсийг Баянхонгор аймагт тус тус зохион байгуулахаар тогтоосугай.

2. Бүсийн хурдан морьдын уралдааныг тогтоосон хугацаанд уралдааны дүрмийн дагуу зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нар, Монголын морин спорт, уяачдын холбоонд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА