A

A

A

Бүлэг: 1979

/Баянхонгор аймгийн ЗД-ын 2016-09-14-ний 572-р захирамжаар хүчингүй болсон/

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2005 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Дугаар 91 Баянхонгор

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ

ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга нарт даалгасугай.

1.Нутаг дэвсгэрийн хэмжээнд бод малыг индексжүүлсэн тамганы сүлжээнд хамруулах ажлыг 2005 оны 9 дүгээр сард багтаан зохион байгуулж хэрэгжүүлэх

2.Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас төв суурин газарт борлуулах зорилгоор оруулж байгаа мал маханд гарал үүслийн гэрчилгээ олгож байх

3.Өөр аймаг, сумын нутаг дэвсгэрт отроор нүүдэллэн явж баигаа малчдын малд зүсмийн бүртгэл хөтлүүлж түүнийг нь хуульд заасан журмын дагуу баталгаажуулж байх

4.Малын хулгайн гэмт хэргийн талаар иргэдээс мэдээлэл авах сүлжээг бий болгож, мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах, түүнийг урамшуулахад чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх

5.Чоно бүхий газруудыг судалж авлах ажлыг байнга зохион байгуулж байхын зэрэгцээ чоно агнасан иргэдийг урамшуулж байх журам тогтоож мөрдөх

6.Сумын хэмжээнд алдуул малын бүртгэлтэй болж алдуул малын талаар цагдаагийн байгууллага болон иргэдэд байнга мэдээлж байх

ЗАСАГ ДАРГА П.ЗОРИГТБААТАР

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 572

Номгон

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 41 дүгээр тэмдэглэлийн 2 дахь заалтын дагуу аймгийн Засаг даргын "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай" 2005 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 91 дүгээр захирамийг хүчингүй болсонд тооцсугай.

2.Дээрх захирамж хүчингүй болсонтой холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн дагуу улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийлгэх арга хэмжээ авч ажиллахыг Хууль эрх зүйн хэлтэст үүрэг болгосугай.

ДАРГА Г.БАТЖАРГАЛ

Улсын бүртгэлийн нэгдсан санд 2005 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр. 2528 дугаар бүртгсэн тушаалыг хүчингүй болгох.