- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ /тамирчин, дасгалжуулагчдад/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 20
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Шатрын их мастер, сонирхогчдын шатрын дэлхийн аварга, парабуудлагын дэлхийн цомын аварга, таеквондогийн дэлхийн аварга, боксын Ази тивийн аварга, чөлөөт бөхийн залуучуудын Ази тивийн аварга, чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга, чөлөөт бөхийн дэлхийн аварга, чөлөөт бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга, оюутны "Универсиад" наадам, даамын их мастер, Азийн хүүхдийн спортын наадам, байт харвааны Ази тивийн аварга, жиу-жицу бөхийн дэлхийн аварга, 100 буудалт даамын өсвөр үеийн дэлхийн аварга, буудлагын Ази тивийн аварга, самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга, самбо бөхийн дэлхийн цомын аварга, жүдо бөхийн өсвөр үеийн Ази тивийн аварга, жүдо бөхийн залуучуудын Ази тивийн аварга, жүдо бөхийн гран-при, жүдо бөхийн гранд-слам, жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга, жүдо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга, паражүдо бөхийн өсвөр үеийн Ази тивийн наадам, бүстэй барилдааны дэлхийн аварга, ой тогтоолтын насанд хүрэгчид, өсвөр үеийн дэлхийн аварга, таеквондогийн оюутны Ази тивийн аварга, бодибилдингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга, фитнесийн залуучуудын дэлхийн аварга, пауэрлифтингийн дэлхийн аварга, бодибилдинг боксын дэлхийн аварга, шатрын өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин тэдгээрийн дасгалжуулагчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагнал олгосугай.
2. Шагналд зарцуулах 1.229.475.000 (нэг тэрбум хоёр зуун хорин есөн сая дөрвөн зуун далан таван мянган) төгрөгийг 2014 оны спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
