- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /БНАСАУ/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 32
Улаанбаатар хот
ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Пёньян хотноо гарын үсэг зурсан "Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"–ийг баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
