- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах, устгах иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, санхүүжүүлэх журам/ /ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/434 дүгээр захирамжаар хүчингүй болсон/

/ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/434 дүгээр захирамжаар хүчингүй болсон/
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дугаар 105 Мөрөн
ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн 9.2.4-ийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах, устгах иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, санхүүжүүлэх журмыг 1 дүгээр хавсралтаар, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах, устгах иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас сумын Засаг даргатай байгуулах гэрээний загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Батлагдсан журмыг орон нутагтаа мөрдөж ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгасугай.
3.Энэхүү захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Жамсранжавт үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.БАТХҮҮ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар А/434
Мөрөн
Захирамж хүчингүй болгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 68 дугаар зүйлийн 68.2 дах заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь
1.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах, устгах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, санхүүжүүлэх харилцааг зохицуулсан аймгийн Засаг даргын 2008 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн "Журам гэрээний загвар батлах" тухай 105 дугаар захирамж, ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангахад дагаж мөрдөх харилцааг зохицуулсан 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн "Нийтээр дагаж мөрдөх журам батлах" тухай А/76 дугаар захирамж, Мөрөн сумын хэмжээнд нэгдсэн халаалтын үргэлжлэх хугацааг тогтоосон 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн "Халаалтын хугацааг тогтоох" тухай А/135 дугаар захирамжуудад тухайн үед хууль зүйн үндэслэл болж байсан Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, Ариун цэврийн тухай хууль бүхэлдээ, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт хүчингүй болсонтой холбогдуулан дээрхи захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.
2.Захирамжийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, сумдын Засаг дарга, холбогдох байгууллагуудын дарга нарт мэдэгдэхийг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г. Гандэлгэрт үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганболд, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Ган-Очир нарт даалгасугай.
ДАРГА Л.ГАНБОЛД
Текст томруулах
A
A
A
