A

A

A

Бүлэг: 1979

/ЗД-ын 2016 оны А/380 дүгээр захирамжаар хүчингүй болгосон/

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2003 оны 8 дугаар

сарын 7-ны өдөр Дугаар 223 Дархан

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалт, Засгийн газрын 2000 оны 24 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1."Дархан-Уул аймагт төрийн ёслол, хүндэтгэлийг зохион байгуулахад баримтлах заавар"-ыг хавсралтаар баталсугай.

2.3ааврыг мөрдпөг болгон хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газар /З.Цэнгэлсайхан/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Д.ХАЯНХЯРВАА

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр

Дугаар А/380

Дархан

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын 2003 оны 223, 271 дүгээр захирамжууд Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйл, 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.3 дахь заалтад нийцээгүй байгаа тул хүчингүй болгосугай.

2.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Л.Алтанчимэг/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ