- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ /ЗД-ын 2016 оны А/380 дугаар захирамжаар хүчингүй болгосон/

/ЗД-ын 2016 оны А/380 дугаар захирамжаар хүчингүй болгосон/
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2003 оны 09 дүгээр
сарын 30-ны өдөр Дугаар 271 Дархан
ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын 1998 оны 234 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн Засаг даргын 2003 оны 223 дугаар захирамжаар батлагдсан "Дархан-Уул аймагт төрийн ёслол, хүндэтгэлийг зохион байгуулахад баримтлах заавар"-ын "А" хэсгийн 1.1.4 дэх заалтыг "Аймаг, хот, сум байгуулагдсаны тэгш ойг наадамтай хамтатган тэмдэглэнэ. Онцгойлон үзэх шалтгаанаар өөр өдөр тэмдэглэх бол аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргуулна" гэж өөрчилсүгэй.
2.Аймгийн Засаг даргын "Комисс томилж, журам батлах тухай" 2003 оны 230 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Д.ХАЯНХЯРВАА
Текст томруулах
A
A
A
