- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон газрын доорх усны нөөцийн эрэл, хайгуул, судалгааны зардлыг ус ашиглагчаар эргүүлэн төлүүлэх/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 12
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30.1-ийг үндэслэн, Усны тухай хуулийн 28.13-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон газрын доорх усны нөөцийн эрэл, хайгуул, судалгааны зардлыг ус ашиглагчаар эргүүлэн төлүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон газрын доорх усны нөөцийн хайгуул, судалгааны ажлын зардлыг эргүүлэн төлөх төлбөрийг улсын төсвийн бүрдүүлэлтийн тооцоонд тусгаж байхыг Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С. Оюун нарт даалгасугай.
3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН
Текст томруулах
A
A
A
