- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИЛИЙН ЗААГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 50
Улаанбаатар хот
ХИЛИЙН ЗААГ ТОГТООХ ТУХАЙ
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь заалт болон Улсын Их Хурлын 2012 оны 56 дугаар тогтоолын 2, 57 дугаар тогтоолын 5-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Говь-Алтай аймгийн Халиун, Цээл сумдын нутгийг дамнан орших Хар Азаргын нуруу, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт орших Хүрээмандал уул, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан сумдын нутгийг дамнан орших Баянцагааны тал, Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Дархан уул, мөн аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Хэрлэн Тооно уул, Увс аймгийн Хяргас сумын нутагт орших Булган хангай уул, Чингэлтэй хайрхан уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 1 дүгээр, Увс аймгийн Давст сумын нутагт орших Мөнгөт Цахир уул, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Дарханхаан уул, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хангал нуур, мөн аймгийн Батширээт сумын нутагт орших Биндэръяа хан уулын байгалийн дурсгалт газрын хилийн заагийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН
Текст томруулах
A
A
A
