- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 235-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дугаар 47 Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
/ЗГ-ын 2016 оны 235-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 17.1, 17.2, Засгийн газрын тухай хуулийн 30.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолоор баталсан "Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан барилга, тээврийн хэрэгслээс гадна төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалт"-д "Гурав. Төрийн тусгай хамгаалалтад гэрээ байгуулсны үндсэн дээр байх объект. 1. Монгол банкны төв байр" гэж нэмсүгэй.
2. Монгол банкны төв байрыг төрийн тусгай хамгаалалтын байнгын ажиллагаатай хамгаалалтын цэгээр зохион байгуулж, шаардагдах орон тоо, зардлыг Монгол банктай гэрээ байгуулан санхүүжүүлэхийг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Ж.Наранбаатар нарт даалгаж, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
