- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-1-28-ны 29-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 42
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Зарим аймгийн дулаан хангамжийг сайжруулах төслийг эрчимжүүлэх тухай" Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "Хэнтий" гэсний дараа ", Говь-Алтай, Төв, Говьсүмбэр" гэж нэмсүгэй.
2. Говьсүмбэр аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барихад шаардагдах хөрөнгийг 2014 оны төсвийн тодотголд тусган шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ
Текст томруулах
A
A
A
