A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 51

Улаанбаатар хот

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАДААД СУРТАЛЧИЛГААНЫ УРИА ҮГ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын аялал жуулчлалын гадаад сурталчилгааны уриа үгийг англи хэлээр "Mongolia, Nomadic by Nature" гэж хэрэглэхээр тогтсугай.

2. Монгол Улсын аялал жуулчлалын гадаад сурталчилгааны уриа үгийг олон улсад таниулан сурталчлах ажлыг дэс дараатай зохион байгуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Гадаад харилцааны сайд Л.Болд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 433

Улаанбаатар хот

ТҮЛХҮҮР ҮГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд "Go Mongolia" түлхүүр үгийг, түүнийг дагалдах "Always. Moving" үгийг хэрэглэхээр тогтсугай.

2.Түлхүүр үгийг илэрхийлэх загварыг хавсралт ёсоор баталсугай.

3.Түлхүүр үгийг Монгол Улсын гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд хэрэглэж, олон улсад таниулах ажлыг зохион байгуулан, хэрэгжилтийн явцыг улирал тутам Засгийн газарт танилцуулж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нарт даалгасугай.

4.Түлхүүр үгийг 2024 оноос хэрэглэж эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг 2023 онд багтаан хангаж, бэлтгэл ажилд шаардагдах зардлыг батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарт үүрэг болгосугай.

5.Түлхүүр үгийг Монгол Улсын гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд хэрэглэж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн холбогдох байгууллагад үүрэг болгосугай.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аялал жуулчлалын гадаад сурталчилгааны уриа үг батлах тухай" Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоол, "Түлхүүр үг батлах тухай" Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 410 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН