- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-12-14-ний 408-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 60
Улаанбаатар хот
ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 408 дугаар тогтоолын хавсралтын XY.1.58-д тусгагдсан "Сумын төвийн шинэчлэл төсөл (Сумын төвийн айл, өрх, албан байгууллагыг цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах), (Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Дорнод, Дундговь, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймгуудад тус бүр нэг сум)" төсөл, арга хэмжээг тус жагсаалтаас хассугай.
2. Дээр дурдсан төсөл, арга хэмжээг холбогдох аймгийн Засаг дарга нарт нь эрх шилжүүлэн хэрэгжүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
