A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 59

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1, Олон улсын валютын сангийн Ерөнхий хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олон улсын валютын сангийн Ерөнхий хэлэлцээрийн дагуу Олон улсын валютын санд Монгол Улсын эзэлж буй 51.1 (тавин нэгэн сая нэг зуун мянган) сая Зээлжих тусгай эрхийг 72.3 (далан хоёр сая гурван зуун мянган) сая Зээлжих тусгай эрх болгож нэмэгдүүлсүгэй.

2. Зээлжих тусгай эрхийг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2015 оны улсын төсөвт холбогдох хууль тогтоомжийн дагуу нэмж тусгахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН