- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 87-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 67
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 87-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д дор дурдсан төсөл, арга хэмжээг нэмсүгэй.
№ |
Концессын зүйлийн нэр |
Концессын зүйлийн тодорхойлолт |
Концессын төрөл |
Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ |
Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх |
Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
9. Соёл, спорт, аялал жуулчлалын төслүүд
|
||||||
51
|
Өвлийн спортын ордон төсөл |
Олон улсын стандартад нийцсэн өвлийн спортын ордон байгуулах |
Зураг төсөл боловсруулах -барих-өмчлөх -ашиглах |
Өвлийн спортын ордон барих, тоног төхөөрөмжийг суурилуулах |
Судлан шийдвэрлэх |
Уралдаант шалгаруулалт явуулах |
2. Энэ тогтоолоор батлагдсан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A

