A

A

A

Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2016 оны А-37 дугаар тушаалаар хүчингүй/

ҮЙЛДВЭР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/98

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам"-ыг нэгдүгээр хавсралт ёсоор баталсугай.

2. Үйлдвэр, аж ахуйн нэгжид мэдээлэл хүргэн, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Тунгалаг)-т үүрэг болгосугай.

3. Журмыг Хууль зүйн яаманд хүргүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Д.Ариунбаяр/-т даалгасугай.