A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 74

ТӨСЛИЙН НЭГЖ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-2-29-ний өдрийн 131-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 30.1-д заасныг үндэслэн, Улсын Их Хурлын 2011 оны 65 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого"-ын 3.4.8 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Синопек корпорацитай хамтран нүүрсийг хийжүүлэх технологи нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулсугай.

2. Нүүрсийг хийжүүлэх технологи нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий төслийн нэгжтэй гэрээ байгуулан, удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болгосугай.

3. Төслийн нэгжийн үйл ажиллагааны зардлын болон төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн тооцоо, эх үүсвэрийг хамтран судалж танилцуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай.

4. Нүүрсийг хийжүүлэх үйлдвэрийн шав тавих бэлтгэлийг хангаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгасугай.