A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН “ЭРХИЙГ НЬ БОДИТОЙ БОЛГОХ” ИНЧЕОНЫ СТРАТЕГИЙГ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 80

Улаанбаатар хот

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН "ЭРХИЙГ НЬ БОДИТОЙ БОЛГОХ" ИНЧЕОНЫ СТРАТЕГИЙГ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсгийг үндэслэн, Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн "Эрхийг нь бодитой болгох" Инчеоны стратегийг Монгол Улсад хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн "Эрхийг нь бодитой болгох" Инчеоны стратегийг Монгол Улсад хүлээн авах ёслолын арга хэмжээ, уулзалтыг 2014 оны 3 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ