A

A

A

Бүлэг: 1979

ЭМСС-ын 2015-06-30-ны 254-р хүчингүй болсон

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх журам/

2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дугаар А/21 Улаанбаатар хот

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх журам"-ыг нэгдүгээр, "Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах журам"-ыг хоёрдугаар, "Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам"-ыг гуравдугаар, "Сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, тамирчин, ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах, сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Х.Бакытжан/-т үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Н.Энхтүвшин/-т даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/110 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.