A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 92

Улаанбаатар хот

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 25 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Ардчилал, хүний эрхийн өдөр"-2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэсүгэй.

2. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ