A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ /ЗГ-ын 2014 оны 401-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 90

ТӨСӨВТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ, ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.2, Хилийн боомтын тухай хуулийн 16.1, Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Хилийн боомтын нэгдсэн захиргаа байгуулагдаж байгаатай холбогдуулан боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудаас шилжих 128 орон тоо, урсгал зардлыг төсвийн тодотголоор Хилийн боомтын нэгдсэн захиргаанд шилжүүлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

2. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтүүдийг тусгах, төсвийн тодотгол хийх хүртэлх хугацаанд тус байгууллагуудыг харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын батлагдсан төсвөөс санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хилийн боомтын нэгдсэн захиргаанд нийт 24.517.63 (хорин дөрвөн тэрбум таван зуун арван долоон сая зургаан зуун гучин мянган) сая төгрөгийн үндсэн хөрөнгийг хавсралтын дагуу балансаас балансад шилжүүлж, өмч хөрөнгө хүлээлцэх ажлыг зохих хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар), холбогдох төсвийн захирагч нарт даалгасугай.

4. Боомтын захиргаанд ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцаар хангах асуудлыг Боомтын үндэсний зөвлөлөөр хэлэлцэн хөтөлбөр гарган хэрэгжүүлэх, 2015 оны төсөвт тодорхой хөрөнгө төлөвлөх, цаашид жил бүрийн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган асуудлыг шийдвэрлэж байхыг Боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэгт үүрэг болгосугай.