A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 95

Улаанбаатар хот

ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2013 оны 408 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр Худалдан авах ажиллагааны газрын 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-д заасан "XXYI.1.41. Томоохон баг, суурин газруудыг эрчим хүчээр хангах, сумдын 0,4 кВ-ын шугамын өргөтгөл, шинэчлэлт" гэсэн төсөл, арга хэмжээг хассугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ