- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГААЛИЙН ТАРИФЫН ЗӨВЛӨЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 97
ГААЛИЙН ТАРИФЫН ЗӨВЛӨЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ Гаалийн тарифын зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан "Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүн" гэсэн 1 дүгээр хавсралтын "-(Орон тооны)" гэснийг "-Худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажилтан (орон тооны)" гэж өөрчилсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор баталсан Гаалийн тарифын зөвлөлийн дүрмийг шинэчлэн боловсруулж батлуулах арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
