- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2010 оны 172-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 98
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам"-ын 4 дүгээр зүйлд дор дурдсан заалтыг нэмсүгэй:
"4.1.51. Худалдааны ажилчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын З дахь ням гараг"
2. Мөн журмын 4.1.8 дахь заалтыг "Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдөр" гэж өөрчлөн найруулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
