- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 196-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 96
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 196-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "Улаанбаатар хотын" гэснийг "Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн" гэж өөрчилж, 2 дугаар зүйлийн "Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл" гэсний дараа " , аймгийн Засаг дарга" гэж нэмсүгэй.
2. Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Гудамж төсөл"-ийн "Хотын төв" бүлгийн "Гудамж гэж юу вэ:" хэсгийн "5. ... дулааны төв магистраль шугам" гэсний дараа " , авто зогсоол" мөн хэсэгт "9. Унадаг дугуйн зам" гэж тус тус нэмсүгэй.
3. "Гудамж төсөл"-ийн хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг 2014 оны 4 дүгээр сараас эхлэн шуурхай зохион байгуулж, аймгийн төвүүдээс сонгон эхлүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
