- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 220-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 88
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 220-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Ашигт малтмалын тухай хуулийн 47.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт тус тус даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аргачлал батлах тухай" Засгийн газрын 2011 оны 48 дугаар тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Текст томруулах
A
A
A
