A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 89

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-2-1-ний өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Ашигт малтмалын тухай хуулийн 47.12, 47.2.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад дараах агуулга бүхий 5 дахь заалтыг нэмсүгэй:

"5. Молибден Лондонгийн металлын бирж"

2. Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 6, 7, 8 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6. Нүүрс Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нүүрс борлуулж экспортод гаргах гэрээний үнэ;

7. Перренат аммони Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ нийтэлдэг /ренийн давс/ "www.asianmetal.com" цахим хуудсанд нийтэлсэн үнэ;

8. Гянтболд Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ нийтэлдэг "www.asianmetal.com" цахим хуудсанд нийтэлсэн үнэ."

3. Нүүрс борлуулж экспортод гаргаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гэрээндээ бодит бус үнэ хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд 61-д заасан эх сурвалжид нийтэлсэн үнийг үндэслэл болгож тухайн нүүрсний борлуулалтын үнэлгээг тооцсугай. /ЗГ-ын 2014-7-4-ний өдрийн 220-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4. Энэ тогтоолын 2 дугаар зүйлийн 6-д заасан гэрээний үнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл, 61 дэх хэсэгт заасан эх сурвалжийг 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдсүгэй. /Энэ хэсгийг ЗГ-ын 2014-7-4-ний өдрийн 220-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

5. Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр"-ийн 5 дахь заалтыг хүчингүй болгосугай.

6. Энэ тогтоолыг 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.