A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 102

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2005 оны 127 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт"-ын 27 дугаар бүлгийн "27.01 Нүүрс, брикет, шахмал нүүрс болон нүүрснээс гаргаж авсан тэдгээртэй төстэй хатуу түлш-нунтагласан болон нунтаглаагүй бөөмнөрүүлээгүй нүүрс" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ