- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ТӨВИЙГ ТАТАН БУУЛГАЖ, ХҮҮХЭД, ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН “ӨНӨР БҮЛ ТӨВ”-Д НЭГТГЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 231-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 112
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ТӨВИЙГ ТАТАН БУУЛГАЖ, ХҮҮХЭД, ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН "ӨНӨР БҮЛ ТӨВ"-Д НЭГТГЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 231-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийг татан буулгаж бүтэц, орон тоо, төсөв, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хамт Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа Хүүхэд, гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвд шилжүүлсүгэй.
2. Хүүхэд, гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж мөрдүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.
3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Хүүхэд хамгааллын төв байгуулах тухай" Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаар тогтоол, "Төвийн харьяаллыг өөрчлөх тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 69 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хүн амын хөгжил, нийгмийн
Текст томруулах
A
A
A
