A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 114

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсгийг үндэслэн, Улсын Их Хурлын 2013 оны 63 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай" Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын "Яармаг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ" гэсэн хэсгийн дараа дор дурдсан "Их тойрог 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц" гэсэн хэсэг нэмж, дүн гэсэн заалтыг өөрчилсүгэй:

"Их тойрог" 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц

1

"Их тойрог" 110 кВ-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кВ-ын 2х40 МВА дэд станц (Улаанбаатар)

21.748

-

5.993

ЭХЯ, НЗДТГ

2

"Сонгино" 220/110/35 кВ-ын 2х125 МВА дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугам (Улаанбаатар)

18.198

-

4.698

ЭХЯ, НЗДТГ

3

Баянголын амны "Баянгол" хорооллын 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 2.2 км, дэд станц, 110/35/10 кВ, 2х40МВА (Улаанбаатар)

9.491

-

2.291

ЭХЯ, НЗДТГ

Дүн

49.437

12.982

1-р хавсралтын дүн

299.969

149.580

2. "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх Улаанбаатар хотын "Их тойрог"-ийн ажилд шаардагдах санхүүжилтийг хөтөлбөр хэрэгжих хугацаанд шийдвэрлэн, уг эх үүсвэрийг улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ