A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 118

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 282-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 13.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зөвлөл байгуулах тухай" Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 95 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ