A

A

A

Бүлэг: 1979

ЗАРИМ КОМПАНИЙН СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 29

Улаанбаатар хот

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1, 16.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, аж ахуйн нэгжийн хүсэлт болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн дор дурдсан компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай:

Компанийн нэр

Үйл ажиллагааны чиглэл

Байршил

1

“Дорнын говь” ХХК (1996 онд “Чандмань” ББХК нэрээр зөвшөөрөл авсан)

Спирт, архи

Дорноговь аймаг

2

“Мөнхөд мандаг” ХХК

Архи

Завхан аймаг

3

“Биндэръяа” ХХК

Архи

Завхан аймаг

4

“HSM” ХХК

Архи

Завхан аймаг

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА