A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 130

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор баталсан "Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам"-ын 2 дугаар зүйлд дор дурдсан 2.21 дэх хэсэг нэмсүгэй:

"2.21. Энэхүү журмын 2.2-т заасны дагуу иргэн хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргасан боловч хүүхдийн мөнгө нь тухайн ондоо багтан дансанд нь ороогүй тохиолдолд дараа оны төсвөөс нөхөн олгоно."

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ