A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1998 оны 8 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 92

Засгийн газрын зарим тогтоолыг хүчингүй болгох тухай

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын 1998 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаар тогтоол, 1998 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 114 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийг хохироохгүй байх үүднээс шаардлагатай хөрөнгө гаргах, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/, Монголбанк /Ж.Үнэнбат/-д даалгасугай.

З.Энэхүү тогтоолыг 1998 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ