A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 

Дугаар 135

Улаанбаатар хот

Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2004-135-д/

1. Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт"-ын "Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байх объектууд" гэсэн хоёр дахь хэсгийн "6. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах 18 мгв-ын цахилгаан станц, ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж" гэснийг хассугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН