- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 169
Улаанбаатар хот
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Дотоод хэргийн их сургуулийн эзэмшилд байгаа, нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90 айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хувьчлах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
