A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 190

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ /Ж.Лхагвасүрэнгийн/

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам"-ын 6.2, холбогдох байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Монгол Улсын баатар, хурандаа генерал Жамъянгийн Лхагвасүрэнгийн;

2. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Шагалын Жадамбын нэрэмжит тус тус болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР